Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2021 оны 09 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд өвийн газар нутгийн хамгаалалтын бүс дэх голуудын усны сээр нуруугүйтний бүлгэмдлийн судалгааны ажлыг Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн ухааны салбар сургуулийн Биологийн тэнхимтэй хамтран хээрийн судалгааны ажлыг зохион байгууллаа.
 
Судалгаагаар Мухар Хориуд, Дунд Хориуд, Хойд Хориуд, Бага Сайхан, Дунд Сайхан, Их Сайхан, Хонгон, Зүүн Жаргалант, Дунд Жаргалант, Баруун Жаргалант гэх зэрэг 10 голоос голын адаг, дунд, эх гэсэн бүсчлэлээр цэг бүр дээр гурван амьдрах орчин сонгон дээж авсан. Сонгосон цэг бүр дээр:
Усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ (DO)
Усны электрон дамжуулах чанар (EC)
Усны хүчил-шүлтийн хэмжээ (pH)
Усны температур (t0)
Дээж авсан цэгийн байршил зэргийг тусгай хэмжилтийн багажуудаар хэмжиж тодорхойлов.

You may also like