ДЭЛХИЙН-ӨВ БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Дэлхийн-Өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2020.09.04 өдөр тус өвийн хадгалалт хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэх олон талт уулзалтыг зохион байгуулав. Энэхүү уулзалтад холбогдох талуудаас ДӨ-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Соёлын яамны Соёлын өвийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, БОАЖЯ-ны Аялал жуулчлал, бодлого зохицуулалтын газар, Хан Хэнтийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ны Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Байгаль соёлыг хамгаалах нийгэмлэг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын засаг дарга нар оролцлоо.

This image has an empty alt attribute; its file name is DSC_0351-1024x678.jpg

Германы Бонн хотод болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэсэн. Өвийн менежментийн төлөвлөгөөг талуудын хамтын оролцоотойгоор боловсруулж, шинэчилж, хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Бурхан Халдун уул, ТХТГН нь Чингис хааны намтар түүхтэй салшгүй холбоотой Төрийн тахилгат, Үндэсний бахархалт хайрхан. Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийг судалж, сурталчилах, хадгалж хамгаалах нь хүн бүрийн үүрэг гэдгийг талууд санал нэгдэж, үүнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, орон нутгийн иргэд, гадаад дотоодын холбогдох байгууллагуудын хамтын оролцоог чухалчилж, татан оролцуулах хэрэгтэй гэв.

This image has an empty alt attribute; its file name is 121829931_408373823896285_2365045302557608989_n-1024x494.jpg
Дэлхийн-Өв Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор

Өмнө нь тус өвийн хадгалалт хамгаалалтыг Хан Хэнтий УТХГН-ийн хамгаалалтын захиргаа хэрэгжүүүлж ирсэн бөгөөд, уг уулзалтад хийгдсэн ажлуудаа танилцуулсан. БОАЖЯ-ны аялал жуулчлал, бодлого зохицуулалтын газраас Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй өвийн газрын аялал жуулчлалын төлөвлөгөөг уялдуулах хэрэгтэй гэдгийг онцолж, төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа мөн танилцуулсан бол ШУА-Археологийн хүрээлэн өвийн газар нутагт төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын талаар тайлагнасан. Өвийн хадгалалт хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд оролцогч талууд саналаа илэрхийлж, хамтын ажиллагаатай ажиллах ёстой гэсэн нэгдсэн ойлголтод хүрлээ.

You may also like