ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭНТАХИЛГА ШҮТЛЭГТ ГАЗАР НУТГУУД
Монголчууд Манж чин улсын засгаас салж, Богд хаанаа ширээнд залж, төр улсаа байгуулан, харьяат улсын доторхи аймаг, хошууны нутгийн зургийг 1913 онд үйлдсэн байдаг. Олноо өргөгдсөн Монгол улсын үед үйлдсэн энэхүү зураг нь газрын зураг үйлдэж ирсэн хуучин уламжлалын дагуу аймаг, хошууны нутгийн хил, нутгийн доторхи уул, ус, гол мөрөн, элс манхан, нуур цөөрөм, тэдгээрийн […]